СЭЛЭНГЭ: Олон улсын түвшний боловсрол эзэмших нөхцөлийг орон нутагт бүрдүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Хөдөөгийн сургуулийн сурагчдын хэлний боловсролын ялгааг багасгаж, олон улсын түвшний боловсрол эзэмших боломжийг орон нутагт нь бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Сэлэнгэ
аймгийн Орхон сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас сурагчдын
англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх ажлыг бодлогоор дэмжин ажиллаж байгаа
нь үр дүнтэй ажил болж байна.
Тодруулбал, Филиппин Улсаас олон улсад англи хэл заах эрхтэй багшийг албан ёсны ажиллах визийн дагуу урьж, өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн ерөнхий боловсролын сургуулийн үндсэн багшийн орон тоонд ажиллуулж эхэлсэн байна.
Энэхүү ажлын хүрээнд гадаад багшийн ирж, очих зардал болон зуучлалын асуудлыг орон нутгаас шийдвэрлэж, түүнийг сургуулийн үндсэн орон тоонд авч ажиллуулж байгаа нь онцлог юм. Мөн гадаад багш хөдөө орон нутагт ажиллахын зэрэгцээ хичээлийн бус цагаар монгол ахуй, соёлтой танилцаж, монгол хэлийг судалж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.