ОРХОН: Олон улсын театрын уран бүтээлчид 50 мянга гаруй хүүхдэд тоглолтоо хүргэнэ

ФОТО МЭДЭЭ
g.altantsetseg@montsame.go
2026-04-14 16:40:10

Баян-Өндөр, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. "Wanderlust" олон улсын театрын фестиваль өнөөдөр Орхон аймагт нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр Барилгачдын талбайгаас А.Амарын талбай хүртэл хүүхэлдэйн киноны баатруудын дүрийг амилуулан жагслаа.


Тус фестивальд оролцохоор дэлхийн 10 орны 200 гаруй уран бүтээлч хүрэлцэн иржээ.


Олон улсын театрын уран бүтээлчид Орхон, Булган аймгийн 50 мянга гаруй хүүхдэд уран бүтээлээ хүргэх бөгөөд тэд тоглолтоо сургууль, цэцэрлэгүүдээр явж тоглолтоо толилуулж буйгаараа нүүдлийн театрын онцлогийг харуулж байна.


Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Орхон аймгийн хүүхэд, залуучуудад театрын боловсрол олгох, соён гэгээрүүлэх зорилгоор тус фестивалийг Орхон аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Засаг даргын Тамгын газар, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Хүүхэд, залуучуудын театр хамтран зохион байгуулж байна.


Дэлхийн хамгийн том тайз театрын холбооны Ерөнхийлөгч СЮ Жаялс тэргүүтэй төлөөллийг Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр хүлээн авч уулзаж “Wanderlust” төслийн талаар ярилцлаа.