Сумдын эрүүл мэнд, боловсролын салбарыг хянах аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
montsame_user@montsame.mn
2015-09-04 16:49:23

Мэргэжлийн хяналтын газар Баян суманд эрүүл мэнд, боловсрол соёлын салбарыг хянах сарын аянаа энэ сарын 2-нд нээлээ.

Хөдөө орон нутагт эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой аяны нээлт Баян, Архуст, Баянцагаан, Баянжаргалан, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Эрдэнэ, Сэргэлэн сумын 110 гаруй хүнийг хамруулж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, тандалт судалгаа, хяналт шалгалт зохион байгуулах тухай зааж, сорилтын нэгдсэн лабораторийн үйл ажиллагааг суртачилсан юм. Ялангуяа хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, багшийн ёс зүй, эмийн зохистой хэрэглээ болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай газрын дарга Т.Мөнхсүлд хэлэв. Энэ ажлыг Хүний төлөө зөв тус аяны хүрээнд Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын газар, ЭМГ, Худалдан авах ажиллагааны алба, Баян сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулах аж.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд