ДОРНОД: Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил 14 хувьтай үргэлжилж байна.
Энэ онд давхардсан тоогоор гурван сая толгой мал, амьтанд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил хийхээр төлөвлөсөн гэж Мал эмнэлгийн газраас мэдээлэв. Одоогоор 50 мянга орчим мал, амьтныг хамруулаад байна.
Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусний гаралтай гоц халдварт өвчин юм. Тиймээс иргэд энэ өвчний сэжиг илэрсэн тохиолдолд Мал эмнэлгийн байгууллагад шуурхай мэдэгдэж, малын хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сахиж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, иргэд шаардлагагүй бол шүлхий өвчин гарсан аймгийн нутаг дэвсгэрт зорчихгүй, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.