ДОРНОД: Төл бойжилт 98.6 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-04-10 14:13:10

Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 54,2 мянган төл хүлээн авч, төл бойжилт 98.6 хувьтай байна гэж ХХААГ-аас мэдээллээ.


Оны эхэнд 1,2 сая толгой хээлтэгч мал тоолуулснаас 1.1 сая нь төллөнө гэв. Өнөөдрийн байдлаар нийт малын 4.8 хувь төллөөд байгаа юм. Харин 759 толгой төл хорогдож, нийт гарсан төлийн 1.3 хувийг эзэлж байна.


Энэ өвөл цас их орсны улмаас Дашбалбар, Гурванзагал, Чулуунхороот, Сэргэлэн, Чойбалсан, Баяндун, Цагаан-Овоо суманд хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна. Дорнод аймгийн хэмжээнд 2.6 сая толгой мал хаваржиж байгаа юм. Мөн энэ жилийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ноолуур самнах болон мал төллөлт өмнөх жилүүдээс оройтож байна. 

Холбоотой мэдээ