ТӨВ: Явуулын үйлчилгээгээр бүртгэлийн олон төрлийн үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-10 13:30:57

Зуунмод 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тусгай хэрэгцээт иргэнд цахим үнэмлэхийн лавлагааг явуулын үйлчилгээгээр хүргэж эхэлжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт иргэдийн гаргасан хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн хэлтсээс энэхүү үйлчилгээг явуулж эхэлсэн байна.

Тус явуулын үйлчилгээнд тоон гарын үсэг, гадаад паспортын захиалга, иргэний үнэмлэхийн сунгалт, хувьчилсан газрын бүртгэл, хувийн сууц барьцаа гэрээний бүртгэл, барьцаа гэрээний дуусгавар болгох бүртгэл, хоршоог улсын бүртгэлд бүртгүүлэх, компани байгуулах, хуулийн этгээдийн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах гэх мэт үйлчилгээ багтжээ.


Ингэснээр иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлж, асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэх боломж бий болж, хүн төвтэй, тэгш хүртээмжтэй үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдэнэ гэж Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Н.Энхбат онцлов. 

Холбоотой мэдээ