Хятадын хиймэл оюуны салбарт ёс зүйн дүрэм үйлчилнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
БЭЭЖИН, 2026 оны дөрөвдүгээр сарын 7 /Kazinform/. Хятадын эрх баригчид хиймэл оюуны салбарын ёс зүйн зохицуулалтын журмыг хэрэгжүүлж эхэллээ. Уг баримт бичиг нь инновацыг хариуцлагатайгаар хөгжүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдал, шударга байдлыг хангах зорилготой ажээ.
Мөн дэвшилтэт хиймэл оюун ухаан болон алгоритмын зөвлөмжийн салбарын томоохон төслүүдэд шинжээчийн хяналтын тогтолцоог нэвтрүүлж байна. Онцгой байдал үүссэн тохиолдолд 36-72 цагийн дотор багтаан гүйцэтгэх түргэвчилсэн аудитын ажиллагааг тусгажээ.
Журмын хэрэгжилтэд холбогдох яамд болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хяналт тавина. Ёс зүйн хэм хэмжээ болон мэдээллийн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн тохиолдолд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр заасан байна.