Улсын филармонийн тайзнаа дэлхийн хөгжмийн дээжис эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-13 17:08:33

Монгол Улсын филармони  44 дэх намар цагийн үзвэрийн хөшгөө нээх гэж байна.

Филармони нь 2015 оноос олон нийтийн хөгжмийн боловсролын  хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх “Монгол уран бүтээл” төслийг энэ оны нэгдүгээр улиралд  үзэгчдийн хүртээл болгож хөгжмийн зүтгэлтнүүд, олон нийтээс өндөр үнэлгээ авсан билээ. Мөн тус филармонийн хамт олон “Сонгодог хөгжим” төслийг хэрэгжүүлж дэлхийн суут хөгжмийн зохиолчдын шилдэг, сор бүтээлийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор дараах сонгодог концертыг үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл сургуулилтдаа оржээ.  

Ингээд тоглолтын хуваарийг хүргэж байна.

Морин хуурын чуулга                                                                                                 

10 дугаар сарын 15-нд 19.00 цагт “Дэлхийн хөгжмийн дээжис”                                      

11 дүгээр сарын 13-нд 19.00 цагт  “Кармен сюит ”       

 Баян монгол жазз найрал хөгжим

10 дугаар сарын 16-нд 19.00 цагт “Cocоnuts baby” 

11 дүгээр сарын 20-нд 19.00 цагт “City swing”

 Симфони найрал хөгжим

10  дугаар сарын 17-нд 19.00 цагт “Дэлхийн хөгжмийн дээжис”

11 дүгээр сарын 27-нд 19.00 цагт  “В.А. Моцартын бүтээлүүд”

 Хамтарсан тоглолт

12 дугаар сарын 24-нд      “Snow melody”  Шинэ жилийн баярт зориулсан тоглолт 

Тус төслийг UNITEL групп дэмжин ажиллаж байна. Юнителийн хэрэглэгчид  тоглолтын тасалбарыг GG оноогоор хямдруулан авахаас гадна  Юнивишний IPTV- ийн 88-р сувгаар тоглолтыг шууд үзэх боломжтой.

Ж.Болор

Холбоотой мэдээ