Иххэт сум нэг цэгийн үйлчилгээний төвтэй боллоо

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 13:50:30

Дорноговь аймгийн Иххэт сум энэ жил ОНХС-ийн хөрөнгөөр хоёр том ажлыг нугалж чаджээ.  Уг нь ОНХС-гаас 300 гаруй сая төгрөгийн санхүүжилт авах ёстой байтал төсөв санхүүгийн хүндрэлээс болж 110 орчим саяыг авсан байна.

Дээрх хөрөнгөөр  хог цэвэрлэж, ангилан ялгах болон нэг цонхны үйлчилгээний төвийн барилгын засварын ажлыг гүйцэтгэх тендер зарлаж ажлаа эхэлсөн бөгөөд эдүгээ ажил дуусаж байгаа юм. Гүйцэтгэгч компани нийт санхүүжилтийн 50 хувийн хөрөнгөөр нэг цэгийн үйлчилгээ, ёслол хүндэтгэлийн өргөө,  Иргэний танхимын өрөө тасалгааг  бүрэн засварлалаа.  Харин  хог хаягдлын менежментийг сайжруулах  чиглэлээр хогийн цэгт хашаа барьж,  хогийн сав болон хогийн цэгийг хянах камер, нарны эрчим хүчээр ажилладаг гэрэл зэргийг шийдсэнээс гадна хогийн цэгт  албан ёсны манаачийг ажиллуулж байгаа юм. Ингэснээр  ахуйн хаягдлыг нэг хашаанд, уурын зуухны нүүрсний хог хаягдлыг мөн тусад нь, хоёр дахь түүхий эдийг ангилж ялгах, хэрэгцээтэй зүйлийг нь борлуулах гээд хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр  дэвшил гаргасан байна.   

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ