БАЯНХОНГОР: Нутгийн 90 гаруй хувь нь цастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Энэ сарын 5, 6-нд Баянхонгор аймгийн ихэнх нутгаар цас орж, нутгийн 90 гаруй хувьд 0-11 см зузаан цастай байна.
Энэ сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 9-нд үүлшиж, уулархаг нутийн зарим газраар цас орно. Салхи 9,10-нд Алтайн салбар уулс, говийн нутгаар баруун өмнөөс секундэд 9-12 метр, түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОШГ-аас мэдээлэв.
Агаарын температур: Гурванбулаг, Галуут, Заг-Байдрагийн хүрэн бэлчирээр шөнөдөө -32 -37 градус, өдөртөө -16 -21 градус, хангайн бусад нутаг, тал хээрийн нутгаар шөнөдөө -27 -32 градус, өдөртөө -8 -13 градус хүйтэн байна. Харин Алтайн салбар уулс, говийн нутаар шөнөдөө - 19 -24 градус, өдөртөө -6 -11 градус хүйтэн байна.