ОХУ террористуудыг баривчилжээ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-10-13 12:42:14

МОСКВА. /NHK/. Москва хотын нийтийн тээвэрт халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэд хэдэн хүнийг, тэдний дотор, “Лалын улс” бүлэглэлийн гишүүдийг баривчиллаа гэж ОХУ-ын тагнуулын байгууллага мэдэгдэв.

Террорист халдлага үйлдэхээр бэлтгэж байсан хэд хэдэн оросыг нийслэл хотод байсныг илрүүллээ гэж ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба өчигдөр мэдэгджээ. Тэдний зарим нь Сирид “Лалын улс” бүлэглэлийн цэргийн сургуулилтад хамрагдсан байжээ гэж мэдэгдэлдээ дурдав. Мөн тэдний байсан орон сууцнаас тэсрэх бодис олдсон байна.

“Лалын улс” бүлэглэлийн дөрвөн гишүүнийг Ингушетийн Бүгд Найрамдах Улсын өмнөд нутгаас баривчилсан гэж ОХУ-ын Терроризмтой тэмцэх хороо мөн мэдэгдэв. Бусад гурван гишүүн баривчлах ажиллагааны үеэр амиа алдсан байна.

ОХУ-ын Сирид өгч буй агаарын цохилтын ганц зорилго бол “Лалын улс” бүлэглэлийн орос гишүүнийг нутаг руугаа эргэн ирэхээс урьдчилан сэргийлэх юм гэж тус улсын Засгийн газар мэдэгджээ. Харин шинжээчдийн үзэж байгаагаар, улс орондоо нүүрлэх аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд агаараас цохилт өгч байна гэж ОХУ уг ажиллагаагаа зөвтгөхийг оролдож байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ