ӨМНӨГОВЬ: ЕБС, коллежийн суралцагчид "Үдийн хоол" хөтөлбөрт хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ИТХ-ын хуралдаанаар "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд "Үдийн хоол" хөтөлбөрт бага, дунд, ахлах ангийн бүх сурагчийг хамруулахаар шийдвэрлэсэн юм.
Энэ
хүрээнд Өмнөговь Политехник коллежид суралцаж буй 10-12 дугаар ангийн 700 гаруй
сурагч "Үдийн хоол" хөтөлбөрт хамрагдаж эхэлжээ.
Үдийн
хоолыг 4500 төгрөг, дотуур
байрны хүүхдийн хоолны зардлыг 3000 төгрөг байхаар тооцож нэмэгдүүлсэн юм.
Чанартай
эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд сурагчдад хоолоор үйлчилж, засвар үйлчилгээ тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж
байгаа бөгөөд тус сургуулийн хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн багш, суралцагчид хоолоо
хийж байна.
Бүх насны суралцагчдыг үдийн хоолны хөтөлбөрт хамруулах нь баталгаагүй хоол хүнс хэрэглэх эрсдэлээс сэргийлж, шим тэжээлтэй хоолоор тогтмол хангах боломжийг олгож байна. Ингэснээр тэд эрүүл, чийрэг иргэн болж төлөвшихөд томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм.