Кангвон мужийн төлөөлөгчидтэй ХАА-н чиглэлээр санал солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
montsame_user@montsame.mn
2015-09-04 16:33:55

Төв аймагтай найрсаг, харилцаа, хамтын ажиллагаатай  БНСУ-ын Кангвон мужийн Иргэдийн Хурлын ХАА-н байнгын хорооны дарга Квон Хек Ел, Хөдөө аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөгчид тус аймагт ажиллалаа.

Тэдэнтэй ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан, Засаг даргын орлогч Н.Мөнхбаатар,бусад холбогдох албаны хүмүүсийн хамт уулзаж  хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтын ажилагааг нэвтрүүлэхэд санал солилцов. Мөн энэ үеэр олон жилийн  хамтын ажиллагааны дүнд  Баянчандмань, Борнуур, Зуунмод суманд байгуулсан “Хүлэмжийн хотхон”-ы төслийн үйл ажиллагаатай танилцаад КОПИЯА-ХАА-н сургалт төсөл болгон өөрчлөх санал дэвшүүлсэн юм.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд