ӨМНӨГОВЬ: Түмэн тэмээний баярыг 29 дэх жилдээ зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Хоёр бөхт тэмээ болон говийн нүүдэлчин соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Түмэн тэмээний баяр-2026”-ыг хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Даланзадгад суманд 29 дэх жилдээ зохион байгуулна.
Өмнөговь аймаг 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор 155 гаруй мянган тэмээ тоолуулсан бөгөөд уламжлалт тэмээний баярыг 1997 оноос хойш тасралтгүй зохион байгуулж тэмээн соёл, говийн ахуй амьдрал, үндэсний уламжлалыг сурталчлах тэмээний тоо толгойг өсгөх, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын зорилго дор зохион байгуулдаг билээ.


