ӨМНӨГОВЬ: Номгон сумын малчин Т.Батжаргал гавьяат малчин боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ. Өмнөговь аймгийн Номгон Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн малчин Түмэнбаярын Батжаргал "Гавьяат малчин"-ы болзол хангажээ. Тэрбээр 35 жилийн турш мал сүргээ өсгөн үржүүлж, 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор нэг мянган толгой тэмээ тоолуулсан байна.
Сонихруулахад
Номгон сумын нэгдлийн тэмээчин Хүүхэний Гомбосүрэн 1966 онд БНМАУ-ын
Хөдөлмөрийн баатар тэмээчин болж байсан бол 60 жилийн дараа ийнхүү тус сумаас “Гавьяат
малчин” цолтон төрж байгаа юм.
Монгол Улсын "Гавьяат малчин"
цолыг мал сүргийн тоо толгойг төлөөр нь өсгөж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн малын
арчилгаа, маллагааны ажилд уламжлалт болон шинэ арга барил нэвтрүүлэн, залуу
малчдад зааж сургадаг, төсөвт оруулах татвар, хураамжийг хуульд заасан
хугацаанд бүрэн төлдөг, нийгмийн хариуцлагын хүрээнд ажлыг зохион байгуулж,
ивээн тэтгэх, нутаг орноо хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг, нэр хүнд
сайтай малчин хүнд олгодог цол билээ.
Улаанбаатар