Мэдээлэлзүйн багш нарын баг бусдыгаа хошуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-21 20:07:58

“Хүүхдийн төлөвшил хандлагын өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудал, арга зам" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Баянхонгор хотноо боллоо.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нарын дунд зохион явуулдаг сурган хүмүүжүүлэх илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион явуулж хэвшчээ. Энэ жилийн уралдаан 3 үе шаттай болсон бөгөөд уралдааны  II шатанд  сургууль, цэцэрлэгүүдээс шалгарсан 40 гаруй илтгэлийг уншиж  хэлэлцсэн байна. Түүнээс 13  сургууль,  2  цэцэрлэгийн  15 илтгэлийг шалгаруулж, гуравдугаар шатанд  хэлэлцүүлжээ.

Илтгэлийн уралдаан Номгон  ахлах сургуулийн фикик, мэдээлэл зүйн багш нарын баг /Д.Ууганбаяр, Ж.Золбаяр, Г.Ууганбаяр, Т.Дагвадорж/ -ийн  хамтран бичсэн “Цахим орчинд мэдээллийг хяналттай  ашиглах нь хүүхдийн  хүмүүжил, төлөвшилд нөлөөлөх нь” илтгэл тэргүүлж,  Баянбулаг сумын сургуулийн математикийн  багш Ж.Мөнхцэцэгийн “Зөв бодлыг зөв төлөвшил дагадаг” илтгэл, Номундалай цогцолбор сургуулийн газар зүйн багш Б.Мөнхжигүүрийн “Хүүхдийн сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх хэрэгцээ” илтгэл удаалсан байна.

Аймагт тэргүүлсэн багийн илтгэлийг улсын хэмжээнд зохион явуулах уралдаанд оролцуулахаар болжээ.

                                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ