СЭЛЭНГЭ: Ихэнх сумын нутгаар зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-01-05 12:20:49

Сүхбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-өөс нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг гаргасан байна.

 

Уг төлөвөөр тус аймгийн ихэнх сумын нутгаар зудын хүндрэл, эрсдэл үүсэх төлөвтэй байгаа юм.

 

Тодруулбал, зудын урьдчилсан төлөвөөр мал өвөлжилт нийт нутгийн 16.0 хувьд нэн их, 41.1 хувьд их, 42.2 хувьд дунд зэрэг, 0.7 хувьд бага хүндрэлтэй байна.  

Холбоотой мэдээ