“Задлаагүй захиа” уран сайхны киноны дүрийг 21 аймгаар явж сонгон шалгаруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-30 17:37:04

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Задлаагүй захиа” уран сайхны киноны нээлт 1 дүгээр сарын 15-нд болно.


Найруулагч Б.Батдэлгэрийн өмнөх бүтээл болох “Шар гэгээ” киног Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоор хийж байсан бол энэ удаа Ш.Гүрбазарын багш Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиолыг сонгожээ. Найруулагч 21 аймгаас дүрийн сонгон шалгаруулалт зарлаж, Монгол орны баруун хязгаар Увс аймгаас гол дүрээ олсон байна. 


Арав гаруй жилийн хугацаанд орон нутгийн театрт монгол орныхоо өв соёлыг түгээн ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд кино урлагт цахиур хагалан орж ирж буй чадварлаг найруулагч Б.Батдэлгэрийн энэхүү бүтээл кино сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа ажээ.


Энэхүү уран бүтээлийг өмнө нь үзэгч олны хайр хүндэтгэлийг уран бүтээлээрээ хүлээсэн “Аранжин” пикчерсийн “Шар гэгээ” уран сайхны киноны баг хамт олон бүтээсэн байна.




Холбоотой мэдээ