“Хууль сурталчлах сарын аян” эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газартай хамтарч аймгийн хэмжээнд хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж архидан согтуурахтай тэмцэж олон нийтэд хууль сурталчлах ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлэв.
Энэ хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох олон нийтийн идэвх санаачлагыг нэмэгдүүлэхийн тулд аймаг, сумдын ГХУСАЗЗ, Хууль хяналтын байгууллагууд, сумдын ЗДТГ, баг, Сууц өмчлөгчдийн холбоод, Эрүүл Мэндийн газар, Боловсрол, Соёлын газар зэрэг байгууллагууд мөн тус аймагт сургалт явуулдаг их, дээд, ерөнхий боловсролын сургууль, Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хамтарсан сарын аяныг энэ сарын 14-ны даваа гарагаас ирэх сарын сарын 14-ны хооронд явуулахаар зарлав.
Тус аймагт архины хамааралтай хэрэг зөрчил өнгөрсөн оны мөн үеэс харьцангуй багассан ч тууштай буурахгүй байгаа учир уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна гэж аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Б.Норовсамбуу