Гандболын 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-11 21:55:08

2016 оны залуучуудын улсын аварга шалгаруулах гандболын тэмцээн Сэлэнгэ аймгийн Биеийн тамирч спортын ордонд өнөөдөр эхэллээ.

Энэхүү 2016 оны залуучуудын улсын аварга шалгаруулах гандболын тэмцээн нь энэ 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд 10 байгууллагын эрэгтэй 10, эмэгтэй 5 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Б.Нарантуяа, Монголын Гандболын Холбооны Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, аймгийн БТСГ-ын дарга Б.Баттулга, Монголын Гандболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энэбиш, Сэлэнгэ аймгийн Голомт банкны захирал, Сэлэнгэ аймгийн Гандболын холбооны ерөнхийлөгч Э.Эрдэнэсайхан нарын хүмүүс оролцлоо.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ