Шарбат Гулаг Пакистанаас албадан гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-11-10 16:22:41

ПЕШАВАР. /ВВС/. 1985 онд “National Geographic” сэтгүүлийн нүүр хуудсанд гарснаар олны танил болсон афган эмэгтэй Пешавар хотод хуурамч бичиг баримттай явж байгаад баривчлагдсан билээ. Түүнийг Пакистаны эрх баригчид албадан гаргахаар болсон байна.

Шарбат Гула эмнэлэгт 15 хоногт хоригдохдоо гепатит С вирусийн эмчилгээ хийлгэсэн байна.

Түүнийг дөрвөн хүүхдийнх нь хамт хил дээр хүргэсэн бөгөөд дараа нь тэрбээр Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганитай уулзжээ.

Шарбат Гула хүүхэд байхдаа ЗХУ-д эзлэгдээд байсан Афганистанаас дүрвэж, улмаар “National Geographic” сэтгүүлийн хавтсанд уй гашууг илтгэсэн ногоон нүдээ мөнхөлснөөр олны танил болсон билээ.

Тэрбээр өнгөрсөн сарын 23-нд Пешавар хотод баривчлагдаж, гэм буруутай болох нь тогтоогдсон бөгөөд 110 мянган рупигийн /1100 доллар/ торгууль хүлээсэн байна. Тэрбээр хорих ялаар шийтгүүлж магадгүй байсан юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ