“Лалын улс” дэмжигчдээ цаазалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-12 11:50:05

ТЕГЕРАН. /TASS/. “Лалын улс” бүлэглэлийн террористууд тус бүлэглэлийг дэмжигчид болох 60 хүнийг Иракийн хойд болон баруун нутагт цаазалсан тухай телевизийн “Press-TV” суваг мэдээлжээ.

“Иракийн аюулаас хамгаалах хүчний нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээлснээр, “Даиш”-ийн /"Лалын улс"-ын араб нэр/ 50 босогчийг тус бүлэглэлийн террористууд Иракийн нийслэл хотоос баруун хойш 180 км зайтай газар оршдог Хан-аль-Багдади хотод цаазалсан байна. Тэднийг тагнуул хийж, Иракийн тусгай албаныханд нууц мэдээлэл дамжуулсан хэрэгт буруутгажээ” гэж тус суваг мэдээлсэн байна.

Иракийн Засгийн газрын зэвсэгт хүчний төлөөлөгчидтэй хамтран ажиллаж, “Лалын улс”-ын хэд хэдэн толгойлогчийн байгаа газрыг мэдээлсэн хэмээн 10 босогчийн толгойг Багдад хотоос хойш 280 км зайтай газар оршдог Хавижа хотод олны өмнө авчээ.

“Анбар муж дахь бүх байрлалд нь хүчтэй довтолсны улмаас хэт давруу үзэлтнүүд сандралд орж, айдаст автсан байдалтай байна” гэж “Press-TV” суваг онцлон тэмдэглэсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ