Нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлгийг туршиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-08 00:16:01

“Их цамхаг” ХХК-ийн шинээр оруулж ирсэн найман ширхэг нарны зайн гэрэлтүүлгийг Дархан сумын 9, 10 дугаар баг болон урд “Дархан хаалга” зэрэг газруудад тус тус суурилуулахаар тус компанийн төлөөлөл аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзаж, танилцууллаа.

Уулзалтаар уг нарны эрчим хүчийг ашиглах туршилтыг Дархан-Уул Орхон аймгуудад хийж байгаагаа танилцуулсан юм. Ингэснээр нарны эрчим хүч ашиглах туршилт амжилттай болж найдвартай тасралтгүй урт удаан эдэлгээтэй байх нь нотлогдвол цаашид уг гэрэлтүүлгийг Дархан сумын бүх гэр хорооллын гудамжуудад суурилуулахаар ярилцаж тохирлоо.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Дархан хотын гэр хорооллын айл өрхүүдийг ая тухтай орчин нөхцөлд аж төрөх боломжийг бүрдүүлж ажиллах зорилт тавьсан. Эдийн засаг хямарсан энэ үед төвийн эрчим хүчнээс цахилгаан ашиглахгүйгээр нарны эрчим хүчийг ашиглаж хотын алслагдсан гэр хорооллын гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгох зорилт дэвшүүлсэн юм.

                                                                                                                                  Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ