К.Роналду "Реал Мадрид"-тай гэрээгээ сунгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-11-07 10:00:19

МАДРИД. /Xinhua/. Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду 2021 оны зургадугаар сарын эцэс хүртэлх хугацаанд Испанийн “Реал Мадрид” клубт тоглохоор шийдэж, энэ талаарх шинэ гэрээнд гарын үсэг зурах гэж байна.

Өдгөө 31 настай Роналду “Реал Мадрид”-ын Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнд 36 нас хүртлээ тоглох тухай гэрээнд өнөөдөр албан ёсоор гарын үсэг зурах аж.

Түүний өмнө нь байгуулсан гэрээний хугацаа 2018 оны зургадугаар сард дуусах юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ