ДУНДГОВЬ: Төрийн албаны ерөнхий шалгалтад 56 иргэнээс 39 нь тэнцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтыг 4 ээлжээр зохион байгуулж, нийт шалгуулагчдын 69.6 хувь нь тэнцэн, 39 иргэн төрийн албаны нөөцөд орох боломжтой боллоо.
Тус шалгалтыг өнөөдөр улс даяар зохион байгуулж, 66 иргэн
бүртгүүлснээс 56 нь шалгуулжээ.
Шалгалтад орсон иргэдийн 25 хувь нь эрэгтэй, 75 хувь нь эмэгтэй, насны ангиллаар харуулбал 16-25 насны 13, 26-40 насны 36, 41-55 насны 7 иргэн байв.
Тарийн албаны тус аймгийн салбар зөвлөлийн мэдээлснээр
тус аймгийн хэмжээнд төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд 138
сул орон тоо байна.
Тодруулбал, төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагч, ахлах түшмэлийн 5, төрийн захиргааны байгууллагын бүтцийн нэгжийн удирдах албан тушаалын 3, төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын 129 ажлын байр сул байна.