ДУНДГОВЬ: "Мандалговь-60 жил" марафонд 220 тамирчин оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ-аас "Мандалговь-60
жил" марафон гүйтийн тэмцээн зохион байгуулж, 220 тамирчин оролцлоо.
2025 онд Дундговь аймгийн төв Мандалговийн 60 жилийн ой
тохиож байна. Энэхүү ойг угтан нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх,
хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, иргэд, байгууллага хамт олныг
гүйлтийн спортод татан оролцуулах зорилгоор бүх нийтийн марафоныг 6 насны
ангиллаар ийнхүү зохион байгуулжээ.
Тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар сурагчдаас
эхлэн 56-гаас дээш насныхан оролцож, тусгай маршрутын дагуу уралдаж,
шилдгүүдээ тодрууллаа.
18-34 насны залуучууд 5000 м, 35-50 насныхан 3000 м, 51-55 насныхан 2000 м, 56-гаас дээш насны ахмадууд 1500м-т уралджээ.