Сүхбаатар аймгийн өмнөд хэсгээр цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-05-16 08:57:01

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хагаст өнөөдөр 8- 20 цаг солигдмол үүлтэй. Бусад хэсгээр үүлэрхэг. Төвийн аймгуудын баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.


Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй салхилна.


Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар +4-+9 градус, Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +8-+13 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор +18...+23 градус, бусад нутгаар +12-+17 градус дулаан байна.


Сүхбаатарын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Холбоотой мэдээ