Пак Гын Хэг огцрохыг шаардлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /NHK/. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулахыг уриалсан жагсаал Сөүл хотын төвд өчигдөр боллоо. Тэрбээр хуучны найз болох Чой Сүн-сил гэгчид дотоод баримт бичгийг өгсөн гэж олон нийт түүнийг буруушааж байна.
Чой Сүн-сил өмнө нь Засгийн газарт алба хашиж байгаагүй ажээ.
Уг жагсаалд 20 мянга орчим хүн оролцсон бөгөөд Пак Гын Хэг эсэргүүцэх хандлага орон даяар тархаж байна гэж жагсаалыг зохион байгуулагчид мэдэгдэв.
Мөн уг жагсаалын үеэр сөрөг хүчний намын хууль тогтоогч эндэр дээрээс үг хэлэхдээ, үнэнийг илчилж, холбогдох хүмүүст хариуцлага хүлээлгэн ийм хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг шаардсан байна. Мөн тэрбээр Пак Гын Хэг албан тушаалд нь үлдээж болохгүй гэж мэдэгджээ.
Өмнөд Солонгосын прокурорууд уг хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, өчигдөр Ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга нар болон засаг захиргааны албан тушаалтнуудын гэрт нэгжлэг хийсэн байна.
Д.Нямтулга