Орост хий дэлбэрсний улмаас 3 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-24 12:40:27

МОСКВА. /TASS/. Оросын төвийн нутгийн Рязань хотод олон давхар орон сууцны байшинд хий дэлбэрсний улмаас гурван хүн амиа алдаж, 16 хүн гэмтэж бэртжээ.

Дэлбэрэлт өнгөрсөн амралтын өдрийн өглөө тус хотын 10 давхар барилгад болж, барилгын дээд давхрууд нурсан байна.

Хий алдагдсаны улмаас дэлбэрэлт болсон байж магадгүй гэж мөрдөн шинжээчид хэллээ. Тус барилгыг хариуцсан компанийн албаны хүмүүсийг мөрдөн шинжээчид байцааж эхэлжээ.

Мөн ням гарагт тус улсын Тюмень мужид хоёр давхар байшинд хий дэлбэрсний улмаас дөрвөн хүн гэмтэж бэртсэн байна.

Үүнээс өмнө Орос дахь хуучны орон сууцнуудад газ дэлбэрсэн тохиолдол нэг бус удаа гарч байсан юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ