Нүүрсний 35 хоногийн нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-21 18:19:40

Сэлэнгэ аймгийн төвлөрсөн халаалттай байрууд болон албан газар, ААН-үүдийн дулаан хангамжийг хариуцан ажилладаг  “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ өнөөдрийн байдлаар 35 хоногийн нөөцтэй болоод байна. 

Тус станц 9 дүгээр сарын 20-ноос эхлэн хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж байна. Эднийх “Багануур-Илч” ХХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, одоогийн байдлаар 4200 тн нүүрс буулгаад байгаа юм байна. 

Тус байгууллага нь засвар, ашиглалт, хэмжүүр, шугам сүлжээ, түлш дамжуулах автын гэсэн 5 хэсэгт ажил үүргээ гүйцэтгэдэг ажээ. Эдгээр хэсгүүддээ нийтдээ 130 ажил хийхээр төлөвлөсөн байна. Төлөвлөгөө ёсоор зуны урсгал болон их засвар, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлууд нь өнөөдрийн байдлаар 95 хувьтай байгаа аж.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ