Баянхонгор аймагт МАН олонхи болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-20 11:36:52

Баянхонгор аймагт сонгуулийн дүн эцэслэн гараагүй байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Баянхонгор аймгийн 20 сумын 15-д МАН, 5 сумд АН олонх болжээ.

Мөн аймгийн хэмжээнд  дахин сонгууль явуулах гурван сум байгаа бөгөөд нэр дэвшигчдийн санал тэнцсэн тохиолдолд ийнхүү дахин сонгууль явуулдаг аж. Сонгуулийг Галуут, Баянбулаг, Баянлиг сумдад дахин сонгуулийг энэ сарын 29-нд явуулах юм байна.

Харин сонгогчдын ирц дутсан 2 хэсэг байгаа бөгөөд нэмэлт сонгуулийг энэ сарын 23-нд явуулахаар болжээ.

                                                                                                                           Б.Мөнхзул

Холбоотой мэдээ