СҮХБААТАР: “Соёл, спорт, эв нэгдэл” уулзалт, өдөрлөгөөр соёлын бүтээлч сар аяныг хаалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны арванхоёрдугаар сарын 3
/МОНЦАМЭ/. Аймгийн СУАЖЗГ-аас Соёлын бүтээлч сарын хаалтыг Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулж, салбарын албан хаагчдын дунд
"Соёл, спорт-эв нэгдэл"
уулзалт, өдөрлөг зохион байгууллаа. Уулзалтад МУУГЗ Л.Гомбосүрэн, Монгол Улсын спортын мастер Ш.Энх-Амар нар оролцлоо.
Өдөрлөгт Жаахан шарга театр, Угсаатны зүйн музейн Нийтийн номын сан, Биеийн тамир, спортын газрын харьяа байгууллагууд хамрагдан, салбарын албан хаагчид зочидтой сонирхолтой яриа өрнүүлж, биеийн тамир спортын нөхөрсөг тоглолтууд, дууны тэмцээнээр өрсөлдлөө. Мөн СУАЖЗГ, БТСГ, Жаахан шарга театрын удирдлагууд зочдод хүндэтгэл илэрхийлэв.
11 дүгээр сарын 1-30-ныг дуустал улс даяар бүтэн сарын турш үргэлжилсэн Соёлын бүтээлч сарыг Сүхбаатарынхан бүтээлч ажлууд өрнүүлсэн амжилтаар өндөрлүүллээ. Энэ хугацаанд 180
орчим үйл ажиллагааг зохион байгуулж давхардсан тоогоор 23 мянган хүнд хүргэжээ.
МУУГЗ, ахмад уран бүтээлч Л.Гомбосүрэн хэлэхдээ, соёлын бүтээлч сарын хүрээнд Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрт тайзнаа олон шинэ уран бүтээлийг тавьж үзэгч олны хүртээл болгосон. Уламжлалт гэхээсээ илүү шинэ, содон уран бүтээлийг шинээр найруулан тавьж, олон улсын театрын өөр дүр төрх, урсгал жанрыг олон нийтэд танилцуулсан үр дүнтэй байсан. Ер нь хаа сайгүй соёлын үйл ажиллагаанууд өрнөж, иргэдийн идэвх оролцоо сайн байлаа. Энэ бол маш зөв ажил. Тиймээс нэг сар ингээд өнгөрөх бус цаашид ч тогтмол урлаг соёл, спортын нөлөөллийн болоод шинэлэг үйл ажиллагааг тасралтгүй үргэлжүүлэх шаардлагатайг захилаа.