Цас орж, зам харгуй хаагдсан зарим сумын ирц 14 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-19 14:13:53

Сумын ИТХ-ын сонгуулийн санал хураалтын явц 12 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 17.7 хувьтай байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нэрсийн жагсаалтад нийт 68305 бүртгэлтэй сонгогч бичигдсэн байгаа. Үүнээс 12 цагийн байдлаар 12081 хүн саналаа өгөөд байна. Сэлэнгэ аймгийн 17 сумын 54 тойрогт нийт 840 иргэн нэр дэвшин өрсөлдөж байгаа. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Баянгол, Сант сумдууд хамгийн өндөр буюу 24 хувь, Сүхбаатар, Мандал сумдууд хамгийн бага буюу 14 хувийн ирцтэйгээр саналаа өгөөд байна. Энэ нь өчигдөр Сэлэнгэ аймгийн хэмжээгээр их хэмжээний цас орж, зам харгуй хаагдсантай холбоотой хэмээн сонгуулийн хорооноос мэдээллээ.

Мөн аймгийн хэмжээнд нийт 733 иргэн зөөврийн санал хураах хайрцгаар саналаа өгөх хүсэлт ирүүлсэн юм байна. Эдгээрийн 697 хүний саналыг зөөврийн хайрцгаар авчээ. Үлдсэн иргэд нь тухайн бичигдсэн хаяган дээрээ байхгүй, зарим иргэд хүндэтгэх шалтгаантай хүнд өвчтэй зэргээр саналаа өгөөгүй байна.  

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

 

Холбоотой мэдээ