Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-04 16:23:47

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна.


Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт юм.



Оны эхнээс өссөн дүнгээр Монголбанкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 1,085.7 кг үнэт металл худалдан авсныг төв банк мэдээллээ.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Энэ оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.



Холбоотой мэдээ