ДОРНОГОВЬ: Монгол Хятадын хамтарсан урлагийн тоглолт Сайншанд хотноо болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-10-24 12:36:32

Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна.


Хоёр улсын хамтын ажиллагааны түүхт ойг тэмдэглэх ажлын хүрээнд аймгийн “Саранхөхөө театр, хөрш Эрээн хотын “Улаанмөчир чуулга хамтран 10 дугаар сарын 26-нд Сайншанд хотод, 10 дугаар сарын 27-нд Замын-Үүд суманд хамтарсан урлагийн тоглолт тус тус зохион байгуулахаар болжээ.


Дорноговь аймаг нь зүүн талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хот, өмнөд талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ы Бугат хотын Дархан муу мянганы Холбоот хошуутай  хиллэдэг төдийгүй аймаг, хошууд хоорондын хамтын ажиллагаа өнөөг хүртэл хөгжиж иржээ.

Холбоотой мэдээ