Такси үйлчилгээнийхэн хангалттай үнэлгээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-18 00:11:36

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар чиглэлийн такси үйлчилгээний стандарт хэрэгжилтийг шалгалаа.

Сэлэнгэ аймгийн автотээврийн төвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийнхээ өвөлжилтийн бэлтгэл хангасан байдлыг шалгасан байна. Шалгалтаар Нийтийн тээврийн үйлчилгээний буюу Таксийн үйлчилгээнд ерөнхий шаардлага MNS5122-2013 стандартын хэрэгжилтийг шалгажээ.

Уг шалгалтад Алтанбулаг, Сүхбаатар чиглэлийн замналд үйлчилгээ эрхлэдэг “Их овооны зам” ХХК-ийн 28 авто машин хамрагдсан байна. Эдгээр автомашинууд “Бага эрсдэлтэй” үнэлэгдэж, Автотээврийн хуулийн хэрэгжилтийг хангалттай үнэлгээтэйгээр мөрдөж байна гэсэн дүн авчээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

 

Холбоотой мэдээ