Франц: Дүрвэгсдийн хямралд ядуурал, мөргөлдөөн нөлөөлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-08 15:48:33

РАБАТ. /TASS/. Европыг зорих дүрвэгсдийн урсгал нэмэгдэж байгаа нь ядуурал болон мөргөлдөөнөөс үүдэлтэй гэж Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус өчигдөр болсон “5+5 яриа хэлцээ”-ний сайд нарын бага хурлын үеэр мэдэгджээ.

“5+5 яриа хэлцээ” нь Газар дундын тэнгисийн өрнөд бүсийн 10 орныг хамарсан уулзалт юм.

Европын өмнөд хэсгийн Итали, Испани, Мальта, Португали, Франц зэрэг таван орон, Алжир, Ливи, Мавритан, Марокко, Тунис буюу хойгийн таван орон уг уулзалтад оролцдог байна.

Европ руу ирэх дүрвэгсдийн урсгалыг зогсоохын тулд ядуурлыг бууруулж, дүрвэгсэд олон бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж Лоран Фабиус мэдэгджээ.

Мөн тэрбээр, Ливид үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулахыг зөвшөөрснөөр тус улсын байдлыг хяналтдаа авах боломжтой болох юм. Энэ нь дүрвэгсэдтэй холбоотой нөхцөл байдал болон бүс нутгийн тогтвортой байдалд эергээр нөлөөлнө гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ