Л.Элдэв-Очир Баянхонгорт Австралийн технологи нэвтрүүлнэ гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-15 20:42:48

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир төрийн түшээ болж тангараг өргөснөөсөө хойшхи 100 орчим хоногийн хугацаанд тойрогтоо 4 дэх удаагаа ирж ажиллалаа.

Иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалт аймгийн Хөгжимт Драмын Театрт болсон бөгөөд 300 гаруй иргэн оролцсон байна. УИХ-ын гишүүн уулзалтаар Засгийн газрын бодлого шийдвэр, цаг үеийн мэдээллийг танилцуулсан. Тэрээр хэлэхдээ, "Өнөөдрийн байдлаар надад хаягласан 500 гаран өргөдөл хүсэлт иргэдээс ирээд байна. Тус өргөдөл нэг бүртэй танилцаж байхад иргэд гурван зүйлээр голчилж хүсэлт гаргасан байна. 1-рт ажлын байр, 2-рт сургалтын төлбөр, 3-рт эмчилгээний төлбөр хүсчээ. Эдгээр хүсэлт нэг бүрийг боломжтой байдлаар судлаж үзээд хариуг дариу өгч байгаа" гээд, эхний ээлжинд Баянхонгор аймгийнхаа чадварлаг 40 залууг МCS группын Энержи ресурст оны сүүлчээр ажилд оруулж, ажлын байраар хангана гэлээ.

Мөн Баянхонгорчуудыгаа дэлхий нийтийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох замыг нь боломжит байдлаар шийдхийг зорьж байгаа, гадны улс орноор явж судалж байгаагаа хэлэв. "Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ хөдөлмөрийг хөнгөвчилж бага оврын механикжсан техникүүдээр хангана. Тухайлбал өөрсдөдөө бэлэн байгаа түүхий эд материалаа хаялгүй ашигладаг болно. Монголчууд арьс нэхий нь үнэгүйдэж хаяцгаадаг л хүмүүс боллоо. Ингэж болохгүй. Энэ хонины нэхийг австралиас авсан. Манайхан гар аргаар арьс нэхийгээ элддэг бол Австраличууд боломжийн төсөр өртгөөр нурсан, уян зөөлөн болтол нь ингэж элддэг байх юм. Ямар ч үнэр танар өө сэв байхгүй. Ингэж л юм хийж сурцгаая" гэж уриалаад амжсан. Ингэж элдсэн нэхий ойролцоогоор 1 сая төгрөгөөр худалдаалагддаг байна. Тус технологийг ирэх зунаас Баянхонгорт өөрийн биеэр авчирч нэвтрүүлэн иргэдээ орлогожуулах эх үүсвэрийг тавихаар болжээ.

                                                                                                                   Б.Мөнхзул

Холбоотой мэдээ