Мазаалайг хамгаалах ажлыг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-14 22:26:51

Баянхонгор аймаг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн МАМА/Мазаалайг аврах монголын алхам/ ТББ-тай хамтран мазаалайг хамгаалах, тоо толгойг өсгөх чиглэлд тусгай хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахаар болжээ.

“Улаан ном” -д бүртгэгдсэн байдлаас мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-аад онд 20 гаруй, 1980-аад оны эхээр 25-30, сүүлчээр 50-60 гэж тэмдэглэсэн байдаг. Харин 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан ба мазаалай судлаачдын хамгийн сүүлд гаргасан мэдээгээр одоо 30 хүрэхгүй тоо толгой үлджээ.

Дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд Ursus Arctos Gobiensis гэж тэмдэглэгдсэн мазаалай баавгайн тархацыг Олон жилийн судалгааны дүнд Алтайн өврийн Аж Богд, Тост, Нэмэх дуул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн Баян бүрд, Эдрэнгийн нуруу, Цагаан богд, Сэгс цагаан богд гэж тогтоосон байна.

                                                                                                                       Б.Мөнхзул

Холбоотой мэдээ