“Nicole” хар салхи Бермудын арлуудыг дайран өнгөрлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.mn
2016-10-14 11:48:15

ХАМИЛТОН. /ВВС/. “Nicole” хар салхи Бермудын арлуудыг дайран өнгөрөхдөө байшин барилгын дээврийг хуу татан, моднуудыг үндсээр нь суга татжээ. Одоогийн байдлаар уг хар салхи Атлантын далайг чиглэн урагшилж байна.

Хар салхины хүч дөрөвдүгээр шатлалаас буурч гурав болж буурсан хэдий ч салхины хурд 205 км/цаг байна.

Аврагчид замуудыг цэвэрлэж, байшин барилгууд болон эрчим хүчний шугамыг засварлаж байна. Өнгөрсөн долоо хоногт “Мэтью” хар салхи Гаити улсыг дайран өнгөрсний улмаас хэдэн зуун хүний амиа алдсан билээ.

Хүний амь эрсэдсэн тохиолдол гараагүй гэж Бермудын Ерөнхий сайд Майкл Данкли мэдэгджээ.

Бермудын Цаг уурын байгууллагын орлогч дарга Жеймс Догдсон хэлэхдээ “Nicole” хар салхи цаашилж байгаа бөгөөд нартай өдрүүд удахгүй ирнэ" гэлээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ