"Талибан" бүлэглэл санхүүгийн хямралд оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-13 14:16:46

ИСЛАМАБАД./VOA/. Афганистаны “Талибан” бүлэглэлийн толгойлогч Муллах Ахтар Мансур амиа алдсанаас хойш тус бүлэглэл санхүүгийн хямралд орж байна гэж Афганистан дахь НАТО-гийн "Шийдэмгий дэмжлэг" ажиллагааны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

“Тус бүлэглэлийн босогчид орон нутгийн иргэдээс авах татвараа өсгөж байгаагаас үзвэл тэд санхүүгийн хямралд орсон байна. Мөн тус бүлэглэлийн толгойлогч Муллах Ахтар Мансур амиа алдсан нь хямрал болоход багагүй нөлөөлсөн гэж бид үзсэн” хэмээн бригадын генерал Чарльз Кливленд хэллээ.

Муллах Ахтар Мансур өнгөрсөн тавдугаар сард Пакистаны Балочистан мужид Америкийн нисгэгчгүй онгоцноос өгсөн агаарын цохилтод өртөн амиа алдсан билээ. Тэрбээр хар тамхины наймаа хийх зэргээр тус бүлэглэлийн санхүүг зохицуулж, дайнд зарцуулах мөнгөний нөөцийг арвижуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ