Улсын тэргүүлэх аймгийн нэг болох зорилт тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-13 01:37:50

Баянхонгор аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр олны хүртээл боллоо. Тус мөрийн хөтөлбөрт Монгол Улсын тэргүүлэх аймгуудын нэг болох зорилт тавьжээ.

Бүтээх чадвартай өндөр мэргэшсэн ажиллах хүчнээр хангагдсан, унаган байгаль экологийн тэнцвэрийг хадгалж, байгаль орчныхоо онцлогт зохицсон, эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлал хосолсон, экспортод чиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн, хүний болон эдийн засгийн хөгжлөөрөө Монгол Улсын тэргүүлэх аймгуудын нэг болох зорилгын хүрээнд таван чухал бодлого барих аж.

Нэгдүгээрт, Хүний хөгжил, нийгмийн бодлогыг тавьж байна. “Баянхонгорын иргэд-Баянхонгорын баялаг” зарчмыг удирдлага болгож, иргэдээ бүх талаар системтэй хөгжүүлэхэд, Хоёрт эдийн засгийн өсөлт, үйлдвэржилтийн бодлогыг тавин, Бүс нутгийн хэрэглээг хангахад чиглэгдсэн томоохон үйлдвэрүүдийг байгуулах, импортыг орлосон, гадаад зах зээлд чиглэгдсэн, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлэн үйлдвэржилтийн хувьсгал хийж, аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2 дахин өсгөж, 2000-аас доошгүй иргэнийг тогтвортой байнгын шинэ ажлын байраар хангаж, ядуурлыг 2 дахин бууруулах зорилго тавьжээ.

Харин дараагийн дугаарт Хүнс, ХАА, Байгаль орчны бодлого, Удаахад нь Дэд бүтцийн хөгжлийн бодлого, Сүүлийн дугаарт Засаглал, гадаад харилцаа, ниймгийн аюулгүй байдлыг хангах бодлогыг тусгасан байна.

                                                                                                              Б.Мөнхзул

Холбоотой мэдээ