Хүүхэд харах үйлчилгээнд 180 хүүхэд хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-12 13:56:56

Булган аймагт одоогийн байдлаар 180 хүүхэд "хүүхэд харах үйлчилгээ" - нд хамрагдаж байна. Өнгөрсөн хаврын 4 - р сараас хэрэгжиж эхэлсэн уг үйлчилгээний эрхийг 68 хүн авсан боловч 40 хүн энэ үйлчилгээг эрхэлж байгаа юм.

Энэхүү 180 хүүхдээс 5 нь тусгай хэрэгцээтэй буюу бидний нэрлэж сурснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна. "Нам солигдож төрд өөр нам гарснаар хүүхэд харах үйлчилгээг үгүй болгоно гэсэн яриа иргэдийн дунд гарч байсан боловч ямар ч байсан энэ оныг дуустал буюу 2016 оны 12 сарын 31 хүртэл энэ үйлчилгээний төсөвт өөрчлөлт орохгүй хэвээрээ байна" гэсэн мэдээллийг аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг өглөө.

                                                              П.Батням

Холбоотой мэдээ