Ирэх бямба гарагаас цас орж, хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-11 14:24:41

Энэ сарын 15-нд Булган аймгийн ихэнх нутгаар 16-нд нутгийн зүүн хагаст цас орж хүйтэрнэ.

Салхи  ихэнх хугацаанд 5-10м/с, 15-нд 7-12м/с, зарим газраар 18-20м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна. 15-наас хүйтэрч өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн болохыг анхаарууллаа. Цаг агаарын мэдээллийг аймгийн УЦУОШГ - ын инженер Б.Нандинбат өглөө.

                                                                                                                                     П.Батням

Холбоотой мэдээ