Малын халдварт өвчнөөс сэргийлэх тарилга хийж дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-11 09:44:44

Булган аймагт малын халдварт өвчнөөс сэргийлэх гуравдугаар улирлын тарилга хийж дууслаа.

Өнгөрсөн онд Рашаант, Баяннуур сумдад малын галзуу өвчин хэд хэдэн удаа гарсан нь хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн анхаарлын төвд байгаа. Тиймээс энэ өвчин дахин гарах вий гэсэн сонор сэрэмжийг өндөрт барьж байна.

Боом, цусан халдвар, дуут хавдар, кол-иж балнадаас сэргийлэх, галзуу өвчнөөс, листериозоос, гахайн цх - иб, мялзан, бруцеллёзоос сэргийлэх тарилгууд хийжээ. Дээрх вакцинууд нь бод бог, гахай амьтан гэж тусдаа хийгддэг бөгөөд Булган аймгийн нийт тарилгад хамрагдах ёстой малын 72 хувь нь хамрагдлаа. Иргэд, малчдын мэдээлэл дутуу, хэнэггүй байдлаас болж 100 хувь хамруулж чадаагүй бөгөөд дөрөвдүгээр улирлын ээлжит тарилгаар малыг 100 хувь хамруулахаар зорилготой ажиллаж байна.

                                                                                                                                      П.Батням

Холбоотой мэдээ