Ажилгүй болсон мэргэжилтнүүдийн 80 хувь нь цалингийн зээлтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-06 15:18:58

Хөдөлмөрийн яамны харьяа Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаад сарын нүүрийг үзлээ.

Энэ хугацаанд иргэд болоод тэнд ажиллаж байсан мэргэжилтнүүд бухимдаж хэнд хандахаа мэдэхээ болиод байна. Булган аймгийн шуудан холбооны салбарын баруун жигүүрт үйл ажиллагаа явуулж байсан тус Хөдөлмөрийн хэлтсээс 21 хүн ажилгүй болсон. Мэргэжилтнүүдийн хэрэглэж байсан танхим, тавилга, комьпютер хэрэгслүүдийг хураан авч, өрөөнүүдийг лацадсан байдалтай байна.

Ажилгүй болсон иргэд ардаа гэр бүлээ тэжээдэг, мөн тэдний 80 хувь нь цалингийн зээлтэй гэнэ.

П.Батням

Холбоотой мэдээ