Галын аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-05 21:40:21

Дархан-Уул аймгийн Онцгой Байдлын газраас аймгийнхаа нийт иргэдэд хандаж сэрэмжлүүлэг гаргав.

Уг сэрэмжлүүлэгт иргэдийн орон сууцны галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулж галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байж гэртээ зул хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг санууллаа. Мөн шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг зуух ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримталж анхаарал болгоомжтой байж шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч ажиллахыг хүсчээ. Түүнчлэн цахилгаан ашиглалтын дүрмийг сайтар мөрдөж эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байхыг анхааруулж Гарааш ил зогсоолд автомашин байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх, цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих, бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхааруулсан сэрэмжлүүлгийг аймгийн нийт аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан тухайгаа хариу мэдэгдэхийг хүссэн албан тоотыг илгээлээ гэж тус газраас сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ дурдлаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ