Сэлэнгийн тариаланчид ургацынхаа 55.3 хувийг хураагаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-04 00:14:19

Ойрын өрүүдэд цас, бороо холилдон орсноос шалтгаалаад ургац хураалтын ажил зогсонги байдалд ороод байна.  Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн ихэнх сумд нийт талбайнхаа 50 –иас дээш хувийг хураан авчээ.

Тухайлбал улаанбуудай 80643 мян.га талбайг хурааж нэгж талбайгаас 17.0 цн буюу 137399.7 мян.тн, арвай 600 га-гаас 14.3 цн буюу 860 тн, овьёос 195 га-гаас 13.3 цн буюу 258.5 тн, тэжээлийн ургамал 476 га-гаас 44.8 цн буюу 2133 тн 8.8 хувь, тосны ургамал 4935 га-гаас 5.9 цн буюу 2898 тн 20.7 хувь, төмс 2393.9 га-гаас 123 цн буюу 29440 тн хүнсний ногоо 1889.9 га-гаас 131 цн буюу 24794.8 тн-ийг хураан аваад байна.

Энэ нь нийт үр тарианы 55.3 хувийг хураан авсан дүн мэдээ ажээ.

 Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ