Хаягийн дугаарын давхардлыг арилгах үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-10-03 23:05:52

Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” асуудлыг аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б.Мөнхчулуун танилцуулав.

Аймгийн ГХБХБГ-аас байранд дугаар өгөх асуудлыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлуулдаг. Гэвч мэргэжлийн байгууллага асуудлыг оруулж ирэхдээ хаягийн дугаарыг давхцуулах, нэг байранд хоёр өөр дугаар олгох зэргээр ажилдаа хариуцлагагүй хандсанаас үүдэж тогтоолын хавсралтад дахин өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүссэн зэргээс болж гурван обьектын дугаарыг өөрчилж сумын ИТХ-ын Тэргүүлэгчид цаашид газрын алба болон бусад мэргэжлийн байгууллагуудыг “Салбар дундын уялдаа холбоо”-г хангаж ажиллахыг хүслээ.

Цаашид хаягийн дугаар олгохдоо иргэдийг чирэгдүүлэх, дугаар давхцуулах зэрэг зөрчил гаргахгүй байхад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ