“Дөл” тоглолтод Мандал сумын 1-р сургуулийн хүүхдүүд тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-01 17:44:05

Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор ЕББД сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Цэрэг спортын-Дөл” цогцолбор тоглолтын аймгийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр амжилттай боллоо.

Тэмцээний тэргүүн байрт Мандал сумын 1-р сургууль, 2-р байрт Сухбаатар сумын 5-р сургууль, 3-р байрт Мандал сумын 2-р сургууль нар тус тус шалгарч улсын уралдаанд оролцохоор боллоо.

Энэ тэмцээн 2015 оноос дахин сэргээгдэж аймгийн Засаг даргын ивээл дор энэ жил 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү тэмцээн нь Монгол Улсын зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий  байгууллагуудын хойч залгмж халааг бэлтгэх явдал юм.

Мөн сургуулийн хүүхдүүдэд цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзэл төлөвшүүлэх гэсэн давхар давхар олон зорилгыг агуулсан байдаг. Энэ жилийн тэмцээн их өрсөлдөөнтэй болж, аймгийн 5 бүсээс шалгарсан 11 шилдэг тасаг, шилдэг хүүхдүүд өрсөлдлөө. Тэмцээн гарааны өмнөх ажиллагаа буюу урлагийн тоглолт, ханын сонин, жагсаалын үзүүлэх тоглолт, нэг,  хоёрдугаар 16 тоот дасгал, дасгалжуулагч багшийн тэмцээн, тасгийн захирагчийн тэмцээн, замдаа төрөл бүрийн цэргийн алба хаагчийн нормотивийг хүүхдэд зориулан хөнгөвчилсөн 2.6 км-ийн марш гүйлт зэрэг төрлүүдэд явагдлаа.Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ